Бидний тухай

Монгол улсад Уул уурхай, Дэд бүтэц, Тээвэр, Газар тариалан, Зам барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд дээрх салбарын томоохон компаниуд өөрийн үйл ажиллагаанд шаардагдах шатахууныг нөөцлөн авч эхэлсэнтэй холбогдуулан бага хэмжээний шатахуун хадгалах савнаас эхлэн томоохон агуулахуудыг барьж ашиглалтанд оруулан ажиллаж байна. Дээрхи салбаруудын хамгийн өндөр зардал бол шатахууны зардал юм. Иймд энэ салбарын боловсон хүчнүүд шатахууны чанар стандарт, тоног төхөөрөмжийн хэвийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл хомс байгаагаас хөрөнгө, санхүүгийн эрсдэл хүлээсээр

байна. Улмаар шатахууныг хэрхэн зөв зохистой хэмнэлттэй зарцуулах, хадгалах, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах, шатахуун хадгалах сав, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт засвар үйлчилгээг хэрхэн чанартай гүйцэтгэх тал дээр цогц үйлчилгээ дутмаг байна. Манай компани нь чанар стандартын шаардлага хангасан шатахууныг нийлүүлэхээс эхлэн тээвэрлэх, мөн шатахууныг хэрхэн зөв зохистой зарцуулах, хадгалах, бүртгэл тооцоололт хийх, сав тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллах талаар сургалт, зөвлөгөө өгч, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээр ханган, засвар үйлчилгээг норм, графикийн дагуу

гүйцэтгэх зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдан ажиллаж байна.

Үйл ажиллагаа

ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТ, ХУДАЛДАА

ОХУ-ын ГОСТ болон Монгол улсын MNS стандартын шаардлагуудыг бүрэн хангасан шатахууныг импортлох, зах зээлийн бодит үнээр өөрийн агуулахаас шуурхай, найдвартай худалдан борлуулна.

ТЭЭВЭРЛЭЛТ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани нь хэрэглэгчиддээ хүссэн хэмжээгээр нь стандартын хэмжил зүйгээр баталгаажуулсан автоцестернээр шуурхай, найдвартайгаар хүргэж үйлчилнэ.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГИЙН ХУДАЛДАА

Нефть бааз, ШТС болон Уул уурхайд өргөн хэрэглэгдэж буй олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг зах зээлийн үнээр нийлүүлнэ.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, УГСРАЛТ

ГТБ-ний тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт засвар үйлчилгээг тус салбартаа туршлага бүхий мэргэшсэн хамт олон баталгаат хугацаатайгаар хийж гүйцэтгэнэ.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОНОГ
ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, УГСРАЛТ

Та бүхэн газрын тосны бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралтын үйлчилгээг сонгосноор манай компанийн мэргэшсэн хамт олон 7 хоног тутам тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг хийх, бүртгэл тооцоо хөтлөлтөнд хяналт тавьж зөвлөгөө өгөх, эвдрэл гэмтэл, дутагдал гарсан үед 24 цагийн турш дуудлага хүлээн авч үнэ төлбөргүй засвар, үйлчилгээ үзүүлж ажлын тайлан, зөвлөмж гаргаж өгнө.

Мөн бид хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн дотоодын хэрэгцээний ШТС шинээр барих болон хэрэглэгчдийн дотоодын хэрэгцээнд ашиглаж байгаа ШТС, болон сав, тоног төхөөрөмжийг засварлаж сайжруулах, хяналтын камер байрлуулж интернетээр хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ

Манай компани нь Хөдөлмөрийн яамны тусгай зөвшөөрлийн дагуу дараах чиглэлээр сургалт зөвлөгөө явуулж байна.

› ГТБ анхан шатны ерөнхий мэдлэг олгох сургалт
› ГТБ-ний бүртгэл хөтлөлт хийх сургалт
› ГТБ анхан шатны засвар үйлчилгээ хийх сургалт
› ГТБ Гал хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт
› Санхүүгийн бүртгэл тооцоо хийх сургалт

Манай хамт олон

Манай компанид Газрын тосны салбарын байгууллагад инженер техникийн албаны дарга, санхүүгийн албаны дарга, дотоод хяналтын албаны дарга, үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер, ерөнхий инженер, инженер, менежер, засварчин гэх мэт албан тушаалд 5-15 жил ажилласан ажлын дадлага туршлагатай гадаад, дотоодын их дээд сургуулиудыг төгсөж мэргэжил дээшлүүлсэн Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, Мэргэшсэн инженер, магистр, бакалаврын зэрэг цолтой баг хамт, олон ажиллаж байна.

Зорилт

Ажлын байр

Манай компанийн чадварлаг менежментийн баг, нөхөрсөг, бүтээлч хамт олон, ажлын байрны тав тухтай орчин, зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогоор таныг угтан авч, хамтран ажиллахад бэлэн байна.

Ажлын байрны ерөнхий шаардлага:

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харьцааны соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Хэрэглээний програмуудыг эзэмшсэн
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байрны үндсэн шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Техник хэрэгсэл дээр ажиллах, харьцах чадвартай
  • Хөнгөн шуурхай, ажлын ачаалал даах чадвартай
  • Гадаад хэлний дунд болон түүнээс дээш мэдлэгтэй

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Их, дээд сургууль төгссөн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Ажил эрхэлж байсан бол ажлын газрын тодорхойлолт

Хэрвээ та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох АНКЕТ-ыг бөглөнө үү.
Та анкет бөглөсөн бол info@ub-oil.mn хаягаар ирүүлэх болон 7606 4134 утсаар бидэнтэй холбогдоно уу.

Холбоо барих

Манай хаяг
Монгол улс, Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг, 2-р хороо,
Чингисийн өргөн чөлөө,
Гутал оффисийн чанх урд
"Юнайтэд Бест Ойл" ХХК-ийн байр
Утас: (+976) 9909 4134, 7606 4134
Факс: (+976) 7606 4134
И-мэйл: info@ub-oil.mn